Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампыг гадаадаас санхүүжлээ хэмээн шүүхэд өгөх нь

Америкийн Мериленд мужийн  прокурор Брайан Фрош болон Колумба тойргийн прокурор Карл Расин нар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалдаа орсны дараагаар гадаад орноос санхүүжилт авсан нь авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгөх гэж байгаагаа зарлалаа хэмээн The Wall Street Journal хэвлэл даваа гарагт мэдээллээ. Тэд Ерөнхийлөгчийг “гадаадын зкасгийн газраас сая сая доллар авсан” гэж буруутгаж байна.

“Энэ бол зөвхөн Мэрилендийн, завхан Колумбын төдийгүй шударга төртэй байх гэсэн нийт америкчуудын эрх ашигтай холбоотой асуудал” гэж прокурор Фрош хэлсэн байна. Тэр үүнтэйгээ хамт АНУ-ын Үндсэн хуульд америкийн албан тушаалтнууд гадаад орны засгийн газраас бэлэг, бусад эд зүйл авахыг хориглодог гэдгийг бас дурджээ.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар хувийн бизнестэй байсан ч албан утшаалдаа ормогц түүнийгээ худалддаг байж. Харин Трамп ингэсэнгүй өөрийн бизнесээ насанд хүрсэн гурван хүүхэд Дональд, Иванка,  Эрик нартаа өвлүүлэн эзэмшүүлсэн. Ийм байдлаар Трамп хувийн компанидаа, хүүхдүүддээ албан тушаалын байдлаа ашиглан туслах боломжтой болсон.

2017 оны хоёрдугаар сард The New York Times хэвлэлд бичсэнээр бол компанийн нийгмийн даатгалын дугаар нь эрхэм ерөнхийлөгчийн нэр дээр байгаа гэнэ. Энэ бүхэн нь компанийнхаа нэрээр гаднаас хөрөнгө татаж байхыг үгүйсгэхгүй гэжээ. 

Прокуроруудын нэхэмжлэлийг шүүх авч хэлэлцвэл Дональд Трампаас татварын тооцоо баримт, гадаад худалдааны орлого зарлагыг шаардах юм байна. Одоо тэд Дээд шүүх нэхэмжлэлийг нь авч үзэхийг хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан