Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн 2,2 тэрбум хүн жингийн илүүдэлтэй

Манай гариг дээр өнөөдөр хоёр тэрбум гаруй буюу нийт хүн амын гуравны нэг орчим нь жингийн илүүдэлтэй, өөхөлж  таргалсан байдгийн хамгийн тэргүүн эгнээнд америкчууд орж байна гэж эрдэмтэн судлаачид New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

“Жингийн илүүдэлтэй хүмүүс нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин гээд төрөл бүрийн олон өвчин тусах эрсдэл, айдастай байдаг” гэж АНУ-ын Сиэтл дэх Вашингтойн их сургуулийн доктор Кристофер Мюррей хэлж байна.

Өнөөдөр 2,2 тэрбум хүн хэвийн хэмжээнээс илүүдэл жинтэй байгаагийн дотор 100 сая хүүхэд, 600 сая насанд хүрсэн хүн хэт тарган байна.

Энэ байдал үргэлжилсээр байвал  2025 он гэхэд манай гариг дээрх жингийн илүүдэлтэй хүний тоо 2,7 тэрбумд буюу нийт хүн амын 17 хувьд хүрэх магадлал байна гэнэ.

Мюррей болон түүний хамтрагчид жингийн илүүдэл, таргалах нь хүний наслалт, цагаасаа өмнө нас барахад хэрхэн нөлөөлж байгааг бас нарийвчлан судалжээ.
Ингэхийн тулд таргалах явдал илүүтэй түгсэн 195 оронд сүүлийн 45 жилд хүн амын дунд тархсан нийтлэг 300 гаруй өвчин, эрүүл мэндийн бусад бэрхшээлийг судалж үзээд дөрөв орчим сая хүн жил бүр жингийн илүүдлээс шалтгаалдаг өвчний улмаас нас барж байгаа гэж эрдэмтэд хэлж байна.

Хүн ам нь таргалах явдлаар дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д хүүхэд залуучуудын 13, насанд хүрэгсдийн 24 хувь нь жин нь хэвийн байх ёстой хэмжээнээсээ даваад байгаа гэнэ. Харин Египетэд насанд хүрэгсэд нь илүү их таргалж, хүн амын нь гуравны нэг нь жингийн илүүдэлтэй байна.

Харин Энэтхэг, Хятадад бүр эсрэгээрээ жингийн илүүдэлтэй хүний эзлэх хувь нийт хүн амын гурав, таван хувь л болж байна.
Ер нь хамгийн туранхай улс гүрнээр Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орнууд орж Банладеш, Вьетнамын нийт хүн амын дөнгөж нэг хувь нь л хэвийн эхмжээнээс илүү жинтэй байдаг байна.

Мюррей тэргүүтэй эмч нар тэгээд таргалах явдлыг хянах асуудлыг НҮБ-ын хэмжээнд авч үзэж тэмцэхгүй бол энэ үзэгдлийг таслан зогсоох боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан