Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Голландын загасчид хоёр толгойтой дельфин барьжээ
Умард тэнгист загасчилж явсан Голландын загасчид санамсаргүйгээр хоёр толгойтой далайн гахай барьсныхаа зургийг авч эрдэмтэн судлаачдад илгээжээ хэмээн шинжлэх ухааны New Scientist сэтгүүлд бичсэн байна.
Хенк Танис нөхөдтэйгөө эргээс 30 орчимм км-ийн зайд загасчилж яваад тороо татаж автан тэнд нь загас биш харин дөнгөж төрсөн далайн гахайны зулзага байх атлаа хоёр толгойтой байсан гэнэ.
Тэр нь бидний сайн мэдэх сиамын ихэртэй төстэй, хоёр толгой, гурван нүдтэй атал нэг биетэй, ерөнхийдөө биеийн сүүл хэсэг хэвийн байж. Загасчид айгаад олзоо буцаагаад далайд тавьсан байна. Тэд магадгүй Европын холбоо, Голландын хуульд харшилж мэднэ хэмээн болгоомжилсон гэнэ.
Харин тэд түүнийг далайд тавихын өмнө олон зураг дарснаа хожим нь эрдэмтдэд өгснийг энэ долоо хоногт Deinsea сэтгүүл нийтэлсэн байна.
Далайн гахай ердөө ганцхан зулзага төрүүлдэг атал хэвлийд нь яагаад хоёр дахь зулзага байсан хийгээд, тэд нь өөр хоорондоо яаж нийлэн ийн сиамын ихэр болсныг эрдэмтэд хараахан таамаглаж чадахгүй байна. Ийм ховор тохиолдлын дараа энэ зулзага яагаад ч амьдарч чадахгүй төрснийхөө дараа л шууд үхсэн гэж тэд үзэж байна.

0 Сэтгэгдэл