Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнх-Оргил АНУ-ын энхийн корпуст талархлаа илэрхийлэв

АНУ-д айлчилж байгаа Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Энхийн корпусын захирлын үүрэг гүйцэтгэгч Шила Кроулитай уулзсан байна.

Сайд Ц.Мөнх-Оргил энэ үеэр АНУ-ын Энхийн корпус сүүлийн 25 жилийн турш өөрийн сайн дурынхныгаа Монголд илгээж байгаад талархаж байгагаа илэрхийлээд энэ нь Монголын нийгмийн хөгжил, ялангуяа эрүүл мэнд боловсролын салбарын хөгжилд асар их хувь нэмэр болж байгааг тэмдэглэсэн байна.

Ш.Кроули хариуд нь Монгол Улсын Засгийн газар сайн дурынханд дэмжлэг үзүүлж, Энхийн корпустай нягт хамтран ажилладгийг тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан