Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жирэмснээ мэдээгүй эмэгтэй дэлгүүр дотор төрчихөж

Эшли Миллер-Кросс бүсгүй 10 сарын өмнө охинтой болж түүндээ Миа гэдэг нэр өгч. Тэрээр жингээ нэг их хасалгүй, мариалж байна л гэж бодсоноос биш дахиад жирэмсэн гэдгээ огт төсөөлөхгүй явжээ. Саявтар тэрээр ээжтэйгээ хамт нутгийн дэлгүүр лүү хүнс худалдаж авахаар явсан байна.

Тэрэг түрээд лангуу, тавиурын дундуур явж байтал гэдсээр нь хүчтэй өвдөхөөр ариун цэврийн өрөөнд оржээ. Дэлгүүрийн ажилтан эмэгтэй хүн хашгирахыг сонсоод очиж тогштол Эшли шалан дээр хэвтчихсэн, хүүхдийн толгой цухуйчихсан “би төрж байна” гээд хашгирч байжээ.

Дэлгүүрийн ажилтан Малколм 911 дуудчихаад дэлгүүрт нь байрладаг эмнэлэг рүү гүйсэн байна. Энэ хооронд Эшлигийн ээж, дэлгүүрийн бас нэг эмэгтэй ажилтантай хамт хүүхдийг боож авчээ. Шинээр төрсөн 3600 грамм жинтэй, цоо эрүүл  хүүг Эзрой хэмээн нэрлэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан