Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчуудын бүтээсэн санхүүгийн ухаалаг программ олон улсад гарлаа

Монгол залуусын бүтээсэн хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн анхны технологи дэлхийд танигдаж эхэллээ. Энэ нь “Анд системс” компанийн LendMN санхүүгийн технологи юм. Үүнийг Камбож, Филиппин, Индонез улсын компаниуд ашиглах болсон байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Анар “Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн технологи хүчээ авч байна. Энэ нь банк санхүүгийн салбарын өртөг, зардлыг бууруулах үүднээс гарч ирсэн зүйл. Бид дэлхийн технологийн салбарт монголчууд гарах замыг засахаар зүтгэж байна гэж ойлгож болно. Товчхондоо “мөс хагалагч” болно гэсэн зорилогтой. Бүтээгч гэдэг бол технологи ашиглаж биет зүйл үйлдвэрлэхийг хэлнэ. Бүтээгчид тухайн технологийг эзэмшихээс хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл түүний хэрэглээнээс илүү өргөн цар хүрээнд сэтгэж чаддаггүй гэсэн үг. Монголчууд  технологи нэвтрүүлэгч байх ёстой. Энгийн жишээ татхад монголчууд өдөржин усанд зогсоод будаа тарьж чадахгүй. Иймд биднийг бүтээгч биш гэдэг. Үүнд дургүйцэх хэрэггүй. Харин ч бидний давуу тал гэж би ойлгож байгаа. Учир нь монголчуудын сэтгэхгүйн цар хүрээ ямар нэг зүйлд баригдмал биш. Чөлөөтэй, хурдан сэтгэж чаддаг. Тэгэхээр монголчууд шилдэг технологи нэвтрүүлэгч болж чадна гэсэн үг. Манай улсад одоохондоо хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн технологи хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин дутмаг, татварын орчин тодорхой бус, оюуны өмчийг олон улсын хэмжээнд хамгаалах чадамжгүй байна. Иймд бид компаниа Сингапурт бүртгүүлсэн. Сингапур өнөөдөр дэлхийн эдийн засаг, технологийн гол төв болсон. Мөн Зүүн Өмнөд Азийн орнуудад бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломжтой юм” хэмээв.

Тус компани дотооддоо LendMN санхүүгийн технологио гаргаж зээлийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. https://llendmn сайтад ухаалаг утсаар бүртгүүлж зөвхөн шимтгэл төлөөд 50-1 сая төгрөг хүртлэг төгрөг хүүгүй, барьцаагүй, нэг сарын хугацаатай зээл өгч буй аж. Зээлээ хугацаанд төлсөн тохиолдолд бонус цуглуулж шимтгэлийн хувь хэмжээ буурдаг байна. Тухайн хүнд хэдэн төгрөгийн зээл олгох, үгүйг тухайн санхүүгийн программ тооцоолон бодож таныг хэр найдвартай хүн бэ гэдгийг тодорхойлдог.  Өөрөөр хэлбэл зээл олгох шийдвэрийг зээлийн эдийн засагч бус санхүүгийн программ шийддэг тул хэн нэгэн цаг зав, бичиг цаас гээд илүү зардал гардаггүй. Хэрэв зээл олгох бол 5 минтуын дотор тухайн хүний дансанд мөнгө нь ордог аж. Уг компанийн мэргэжилтнүүдийн ярьснаар нэгэн сонирхолтой жишээ гарсаныг ярьсан юм. Тус сайтад бүртгүүлсэн нэгэн хүн 300 мянган төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ. Гэвч тэр хүнийг найдваргүй хэмээн зээл олгоогүй байна. Тэр хүн “Би та нараас 300 мянган төгрөгийн зээл авах хүн биш. Танай үйлчилгээг туршиж үзсэн юм. Миний дансанд хэдэн арван сая төгрөг бий” хэмээн гомдол гаргажээ. Гомдолын мөрөөр шалгаж үзэхэд мань эр мөнгөтэй байсан ч зээлээ төлөхөөс татгалздаг, хийлгэсэн ажлын ажлын хөлсөндөө луу унждаг нэгэн байсан гэнэ.

Дашрамд дурдахад энэ зууныг техник технологийн эрин үе хэмээж буй. Өнөөдөр технологи өндөр хөгжиж техник хэрэгсэл улам л ухаалаг болоод буйг хүмүүсийн барьж яваа гар утас тод илтгэнэ. Эрдэмтэдийн тооцоолж буйгаар 2030 он гэхэд хүний гараар хийж буй бүх ажлын 50 хувийг хиймэл оюун ухааны технологиор амжуулах боломжтой гэж байгаа. Гэхдээ эрдэмтэд хиймэл оюун ухааны хөгжлийн талд ихээхэн маргаантай ханддаг. Тухайлбал, нэг хэсэг нь хүн өндөр технологиор хөгжил бүтээж байна гэж үзэж буй. Харин нөгөө тал нь хүн хиймэл оюун ухааны технологи хөгжүүлснээр мөхлөө бүтээж байна гэсэн маргаан өрнөж байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан