“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Монголын анхны хиймэл дагуул 7 сарын 07-нд тойрог замд орно
Монгол Улсын анхны “Мазаалай” хиймэл дагуул олон улсын сансарын станцад АНУ-ын “Nassa” агентлагаас хөөргөсөн пуужингаар очоод байна. Ингээд долдугаар сарын 07-нд тойрог замд оруулах тов гарчээ. Тойрог замд орох үед уг хиймэл дагуулаас анхны сигнал хүлээн авч Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх аж.
Хиймэл дагуулын мэдээлэл хүлээж авах газрын станц нь МУИС-ийн Номын сангийн шинэ байрны дээд талд бий. Энэ газрын станцын тоног төхөөрөмжийг бүрэн тестелж дууссан байна. Одоо “Мазаалай” сансарт өөрийн тойрог замд орсоны дараа сигнал хүлээж авахад бэлэн болжээ.
Манай сайт урьд нь уг хиймэл дагуулын талаар мэдээлж байсан. Үүнийг эргэн сөхвөл монгол инженерүүдийн бүтээсэн жижиг хэмжээний энэ хиймэл дагуулыг 6-12 сарын хугацаанд ашиглана. Тэгэхдээ өдөрт 20-30 минутын давтамжтайгаар дэлхийг тойрч Монгол Улсын дээгүүр гарах тооцоо бий. Ийм учраас газрын станц олон удаагийн давтамжтай мэдээлэл хүлээж авах нь.
Хиймэл дагуулын ажиллах хугацаа дууссан үед тойрог замаар тодорхой хугацаанд эргэж байгаад унана. Гэхдээ жижиг учраас унах үедээ агаар мандалд шатаж дуусах юм. Иймд сансарт хог хаягдал үлдэхгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

0 Сэтгэгдэл