Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үүлэнд зориудаар нөлөөлж ой, хээрийн түймэрүүдийг унтраалаа


Цаг уурын байгууллагын мэдээллээр бороо өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орох нь.  Өчигдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орж байгаа тул ой хээрийн түймэрүүд унтарчээ. Тухайлбал, Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтарсан байна. 

Мөн аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна. Харин Булган аймгийн Тэшиг суманд бороо ороогүй тул ойн түймэр хараахан унтраагүй тул Онцгой байдлын албан хаагчид   ажиллаж байгаа юм.

Тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 9, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 64, нийт 73 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан тооцоогоор нийт 66.466 га талбай түймэрт өртсөн аж. Цаг уурын байгууллагаас Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлсөн нь  амжилттай болсон талаар мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан