Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар-Улан-Үдийн шууд нислэг маргааш эхэлнэ


Улаанбаатараас ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ орох агаарын хөлгийн шууд нислэг зургадугаар сарын 21-нд буюу маргааш эхэлнэ. Монголын агаарын тээврийн HunnuAir компанийн Фокер-50 онгоц долоо хоногийн Пүрэв, Ням гарагуудад тогтмол нисч байх юм. Аялал жуулчлалын үеэр ингэж нисээд аравдугаар сарын 28-нд зогсох юм байна.

Лхагва гарагт эхлэх туршилтын нислэгээр Гадаад хэргийн яам, Иргэний агаарын тээврийн удирдах газар, “Чингис хаан” нисэх буудлын ажилтнаас бүрдсэн  25 хүнтэй грудд  Буриад улсад зочлохоор нисч ирнэ гэж оросын мэдээллийн Восток-Телеинформ агентлаг мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан