Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ манайд цэргийн-техникийн буцалтгүй тусламж үзүүлнэ

ОХУ манай улсад цэргийн техникийн буцалтгүй тусламж үзүүлэхээр Монгол-Оросын засгийн газар хоорондын хэлэлцэр байгуулахаар тохиролцлоо. ОХУ-ын цэргийн техникийн холбооны албаны захирлын орлогч Владимир Дрожжов тэргүүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэр энэ баримт бичгийг тохирсон байна.

Манай БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга   Батбилэг Монгол Улсын зэвсэгт хүчнийг шинэчлэн сайжруулахад нэг бус удаа буцалтгүй тусламж үзүүлж байгаа ОХУ-д талархаж байгаагаа илэрхийлжээ.

Тэр бас цаашдаа монголын агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслийг сайжруулахад болон хоёр орны харилцааг үргэлжлүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай  уулзахдаа манай зэвсэгт хүчний агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийг шинэчлэн тоноглоход туслалцаа үзүүлнэ үү гэж хүссэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан