Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аризонад хэт халуунаас болж 40 гаруй нислэгийг цуцалжээ


Америкийн Аризона мужийн Феникс хотод мягмар гарагт 49 градус хүрч халсан учир 40 гаруй нислэгийг цуцлахад хүрлээ гэж BBC News мэдээллээ.
Америкийн агаарын тээврийн American Airlines компани ч бас энэ халуун өдрүүдэд "Финикс Скай-Харбор" нисэх буудлаас хөөрөх байсан арван хэдэн нислэгээ хойшлуулсан гэж мэдээлсэн байна.

Ихэвчлэн өдрийн 15 цагаас оройн 18 цагийн хооронд агаарын температур 48 градусаас буухгүй байсан болохоор энэ үед нисэх байсан онгоцууд нисч чадаагүй гэж байна.

Бүр 2016 онд Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага илтгэлдээ агаарын температур хэт халах нь агаарын тээвэрт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж бичиж байсан юм.
Ийм ч болохоор Ойрхи Дорнод, Умард Америкийн олон орон нислэгийн цагийн хуваариа сэрүүн байх орой юм уу шөнийн цагаар тааруулан хийдэг болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан