Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадад ажиллаж амьдарч байгаа 4816 иргэн саналаа өгчээ


Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг өнгөрсөн  10,11-ний өдөр авсан. Нийт сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлсэн юм. Тэдний  4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа  өгчээ.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг СЕХ-нд хүлээлгэн өгөөд байна.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ гадаадад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн   22.00 цагт эхлүүлнэ. Тэгэхдээ  ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулж  битүүмжилсэн дугтуйнуудыг нээж саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан