Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулгын уулзалтыг МАН болиулжээ


МАН-ын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, цэрэг, цагдаагийн сургуулийг хүртэл өөрийн дураар удирдах болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх хүсэлт тавьсан боловч боломжгүй гэдэг хариу өгсөн Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг өнөөдөр хүндэт харуул жагсаан хүлээн авсан байна.

Тэрбээр энэ сарын 19-ний өдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд “Сургалтын төвийн нутаг дэвсгэрт  их хэмжээний бороо орж, аянга цахилгааны голомт болж сургалт явуулах нөхцөл хязгаарлагдсан тул үед ус, байгалийн гэнэтийн аюулаас сэргийлэх зорилгоор “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг зогсоож, “Оюутан цэрэг”-үүдийг гэрт нь тараасан тул уулзалт зохион байгуулах боломжгүй тул үүгэр мэдэгдэж байна” гэсэн бичиг илгээж байсан бол өнөөдөр ийнхүү хүндэт харуул жагсаан, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг арын хаалгаараа оруулж уулзалтыг зохион байгуулжээ.

Мөн тэнд зогсож байсан АН-ын туг барьсан ухуулагчдын өмнүүр МАН-ын тугтай ухуулагчдыг цагдаа нар зохион байгуулан байршуулж зогсоосон байна.
МАН ийнхүү төрийн эрх барьж байгаа давуу талаа ашиглан, цэрэг цагдаагийн байгууллагыг хүчээр удирдаж байна. 

0 Сэтгэгдэл
Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!
Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?
Хамгийн их уншсан