Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Яг түүн шиг” шоуны гала тоглолтын товыг хэн ямар зорилгоор өөрчлөв өө


Энэ зуны хамгийн том задгай талбайн шоу хэмээн зараа тарааж, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д энэ сарын 9-нд болох байсан “Яг түүн шиг” шоуны гала тоглолтын зохион байгуулагчид товоо өөрчилж энэ сарын 25-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр Улаанбаатар хотоос 53 км зайтай Тэрэлжид байрлах "Magic Rock" camp-д зохион байгуулахаар болсноо дуулгав.

 Ийн товоо өөрчилсөн шалтгаан нь  зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт (JCI-ASPAC) Улаанбаатар хотод зохион байгуулагдах байсантай холбоотой. Гэвч яг сонгуулийн өмнөх өдөр шоугаа хийхээр товлосонд олон хүн дургүйцэж, үүнийгээ ч сошиал ертөнцөөр илэрхийлж байна.

Тухайлбал, “Шоу тоглолтын хугацааг өөрчлөх хэрэгтэй”, “Төр засаг гэж байдаг юм бол уучлаарай боломжгүй гээд энэ тоглолтын товыг хойшлуулах хэрэгтэй”, “Сонгуулийн өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хууль байдаг байх аа. Залуучуудыг сонгууль өгүүлэхгүй гэсэн арчаагүй арга уу” гэсэн комментууд фэйсбүүкээр урсч байгааг та бас анзаарсан л болов уу.

Үнэндээ тэднийг ийн бухимдахад, хардахад хүргэсэн нэг зүйл нь “Эвт шаазгай буга барина...” гэх уриатай гурван нэр дэвшигчийг дууриасан “Яг түүн шиг” захиалгатай гэмээр нэвтрүүлэг байв. Илт М.Энхболдыг дэмжсэн утга агуулгатай юм хэмээн учир мэдэх хүмүүс ч ярьж байлаа. 

 Мөн энэ шоуны хөтлөгчөөс эхлээд жүжигчид, дуучид гээд бараг л бүгд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй М.Энхболдын сурталчилгаанд оролцож, үгээ хэлж буй учир ням гарагт болох гала тоглолтыг МАН-ын сонгуулийн шоуны хаалт гэж үзэхэд хүргээд байна. Түүгээр ч барахгүй өмнө нь 15 мянган төгрөгийн үнэтэй байсан тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй болж хямдарч дээрээс нь гурван чиглэлээс 90 орчим автобус тус шоу руу хүмүүсийг 26-ны өглөөний 03:00- 09:00 цаг хүртэл зөөнө гэж байгаа нь бас нэг хардах шалтгаан гэлтэй. Тэгэхээр энэ цаг үед Засгийн газартай дүйх хэмжээний эрх мэдэлтэй байгаа СЕХ шоуны асуудлыг анхааралдаа авч хугацааг нь хойшуулна гэж итгэе. Мөн ASPAC-ын хүсэлтийг хүндэтгэн үзэж тоглолтоо хойшлуулсан “Боловсрол” телевизийн хамт олон төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа чухал сонголтын өмнөх өдөр болох шоугаа сайн дураараа цуцална гэж найдъя даа. Үнэндээ  улс эх орныхоо тэргүүнийг сонгох сонгууль дээрх чуулга уулзалтаас ч илүү ач холбогдолтой юм шүү.

0 Сэтгэгдэл
Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!
Хамгийн их уншсан