Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Монгол Улсын ерөнхийлөгчийг сонгох тав дахь  удаагийн сонгууль  өнөөдөр өглөөний 07.00 цагт улс орон даяар эхэллээ.

Энэ удаа сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгдсэнээс  904 мянга 336 сонгогч нь нийслэлд байгаа бол хөдөө орон нутагт 1 сая 73 мянга 962 сонгогч байна.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 225 мянга 551 сонгогч саналаа өгнө.

СЕХ-ны мэдээлж байгаагаар бол  44724 сонгогчийг нэрсийн жагсаалтаас түр хасаад байгаа гэнэ.  Энэ нь шоронд хоригдож байгаа болон саатуулагдсан, гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон иргэд аж. Саатуулагдсан иргэдээс зөөврийн хайрцгаар санал авна.

Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 30 ажиглагч иржээ. Мөн олон улсын бусад байгууллагын ажиглагчид, улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиллахыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцлов.
Нийт сонгогчдын саналын дүн мэдээг маргааш 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ.

Сонгуульд саналаа өгч байгаа иргэдийн ирцийн тухай мэдээллийг СЕХ  12.00, 17.00, 22.00 цагуудад  салбар хороодоос авч тухай бүр  хэвлэлийнхэнд мэдээлж байх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан