Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сарын 27,28-нд ихэнх нутгаар түр зуурын бороотой


Энэ сарын 27,28-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29,30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр сэрүүсэх боловч бусад нутгаар халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан