Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элдэв зүйлд хянуур хандах өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны дунд улаан морь сарын шинийн 4. Ангараг гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан