Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадын ажиглагчид мэдээлэл хийнэ

Өнөөдөр,  6-р сарын 27-ны 14:30 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд Гадаад орнууд, олон улсын байгууллагуудаас ирсэн ажиглагч нар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал хамтьын ажиллагааны байгууллагын тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцож сонгуулийн урьдчилсан үнэлэлт, дүгнэлтээр мэдээлэл хийх юм байна.

Сонгуулийг ажиглах хороо нь 33 орны 210 ажиглагчаас бүрдэж байна. Үүнд  ЕАБХАБ-ын АИХЭГ-ын урт хугацааны 43 шинжээч, мөн тус байгууллагын хүсэлтээр гишүүн орнуудаас томилогдон ирсэн богино хугацааны 167 ажиглагч ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан