Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмаа хойшлуулах уу, сонгуулиа урагшлуулах уу



СЕХ-ноос өнөөдөр ээлжит мэдээллээ хийж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 санал авч чадаагүй учир дахин санал хураалт явуулахаар болсноо дуулгасан билээ. Ингэхдээ гадаадад байгаа монголчуудын саналыг 7 сарын 4-нд, Улс орон даяар авах сонгуулийн саналын товыг 7 сарын 9-ний өдөр болгосноо мэдэгдсэн. Харамсалтай нь, энэ тов хүмүүсийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байна. Тухайлбал, ажлын өдөр зарлах ёстой, амралтын өдөр зохион байгуулах нь тохиромжгүй байдаг гэхчлэн эсэргүүцэж буй хүн олон байгаа юм. Түүгээр ч барахгүй аймгийн болоод сумдын баяр наадамтай давхцуулж зохион байгуулах болсон нь  хотын ирц хүрэхгүй байх, сонгууль дахин явуулах зэрэг эрсдэлтэй хэмээн хардаж байна.
Ямартай ч долдугаар сарын 9-нд цөөнгүй аймаг, сумд баяр наадмаа хийхээр товлосон байна. Тэгэхээр одоо СЕХ-ныхон наадмаа хойшлуулах уу, сонгуулийн санал хураалтаа урагшлуулах уу гэдэгт тоймтой хариу өгөхийг хүлээх л үлдэх нь. Ингээд аймгууд баяр наадмаа хэдийд хийхээр болсон талаарх мэдээллийг хүргэе.
 
Баянхонгор аймгийн наадам  7 сарын 21, 22-нд, харин сумдын наадам нь 7 сарын 8, 9, 10-нд болох юм байна.
Сэлэнгэ аймгийн наадам 7 сарын 10, 11-нд, 17 сумын наадам нь 7 сарын 5-15 хүртэл үргэлжлэх нь.
Хөвсгөл аймаг 7 сарын 11, 12-нд
Архангай аймаг 7 сарын 10, 11-нд
Төв аймаг 7 сарын 8, 9, 10-нд
Орхон аймаг 7 сарын 9, 11-нд
Хэнтий аймаг 7 дугаар сарын 10, 11-нд
Завхан аймаг 7 сарын 8, 10-нд
Дорнод аймгийн баяр наадам 7 сарын 10,11-нд
Дорноговь аймаг 07 сарын 28, 29-ний өдрүүдэд, сумдын баяр наадам нь 7 сарын 4-8-нд болох аж.
Өмнөговь аймгийн наадам 7 сарын 6,7-ны өдрүүдэд болно.
 Дундговь аймаг наадмаа 7 сарын 26-30-ныг хүртэл хийнэ.
Ховд аймаг 7 сарын 10, 11-нд
Баян-Өлгий аймгийн баяр наадмын тов гараагүй байна. Маргааш болох хурлаар эцэслэн гарах аж.
Говь-Алтай аймаг 7 сарын 9, 10-нд
Өвөрхангай аймаг 7 сарын 8, 9-нд
Увс аймаг 7 сарын 10, 11-нд
Сүхбаатар аймаг 7 сарын 10-11-нд
Булган аймаг 7 сарын 9, 11-нд, сумдын наадам нь 7 сарын 6-7-нд болно.
Дархан-Уул аймаг 7 сарын 10, 11-нд
Говьсүмбэр аймаг 7 сарын 5-наас 10-ныг хүртэл зохион байгуулахаар болсон байна.


0 Сэтгэгдэл
Bayar tsengel chin ihdeed bna Mongolchuudaa uragchaa
Naadmaa hoishluulaya uls ornii ireedui heregtei bna haashaa yavah geed bna
Хамгийн их уншсан