Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн амыг эрүүл хүнсээр хангаж чадахгүй байна


Хүн амыг эрүүл хүнсээр хангаж чадахгүйгээс болж хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт гарахад олон хүчин зүйл нөлөөлсөөр байна. Тухайлбал Монгол улс дэлхийн 84 орноос хүнсний түхий эд, бүтээгдэхүүнийг импортлодог, хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид аливаа эрсдэлээс сэргийлэх талаар үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, эгзэгтэй цэгийн хяналтыг тэр бүр нэвтрүүлээгүй байдаг. Үйлдвэрлэлийн шинэ технологи хүнсний үйлдвэрүүдэд нэвтрээгүй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болох импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн аюулгүй хүнс үйлдвэрлэх, худалдаалах түүгээр үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний мэдлэг дутмаг, хэрэглэгчдийн хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, мэдлэг хандлага хангалтгүй байгаагаас шалтгаалан хяналт шалгалтын үр дүн тэр бүр хэрэгжихгүй байна. Тиймээс хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь" сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааг үр дүнтэй болгох, аливаа эрсдэлийг гарахаас нь өмнө бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр хангах, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд байцаагч бүрийн чадварыг нэг төвшинд хүргэх зорилгоор сургалт зохиож байгаа аж.

Сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улаанбаатар төмөр замын газрын эрх авcан улсын байцаагч, эрүүл ахуйч эмч нийт 90 гаруй хүн хамрагдаж байгаа юм.

Монгол Улсад хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт 2014 онд 11 бүртгэгдэж 548 хүн, 2015 онд 6 дэгдэлт гарч  311 хүн, 2016 онд 12 дэгдэлт гарч 430 хүн тус тус өвчилсөн байна.

0 Сэтгэгдэл
За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
Хамгийн их уншсан