Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засаг нь хамгийн хурдан хөгжиж буй улс Хятад биш Монгол

Макс Фишер “The Atlantic“ АНУ

Нефтиэ баруунд зарж баяжсан Ойрхи Дорнодын орнуудын адил Монгол түүхий эд байгалийн баялгаа Хятадад худалдаж баяжих орны бүлэглэлд Монгол орж ирлээ.
Хэрэв та Монголын нийслэл Улаанбаатар хотын төв дэх “Shangri La” зочид буудлын хоёр давхар дахь “Louis Vuitton”-ий салбарын вип танхимд орж үзсэн бол танд нэг хундага дарс өгөх зуур “Burberry” дэлгүүрийн захиалгаар хийсэн эрдэнийн  чулуун гоёлтой эмээл үзэж болно. Энэ бол нүүдэлчин, аялагч монголчуудын бэлгэдэл гэж тус компанийхан хэлсэн.

Энэ бол олон зүйлээр хуучнаасаа ялгаатай шинэ Монголын төрх. Хуучин цагт монголчуудын амьдрал монгол гэртэй байсан хэдий ч хэдэн зууны туршид талаасаа өөр хаашаа ч яваагүй. Гэтэл өнөөдөр хаа сайгүй л хиймэл дагуулын антенн, нарны зай гээд бүхий л зүйл өөр болж. Хятадын ч, Оросын ч ноёрхол нүүдэлчин Монголын, амь амиа хичээсэн амьдралын хэвшлийг нь нэг их өөрчлөөгүй өнөө хүрч. Харин өнөөдөр АНУ-ын Үндэсний радио компани / NPR / Монголын эдийн засгийг манай гараг дээр хамгийн хурдан өсч байгаа эдийн засаг гэж тодорхойлж байна. Монголын эдийн засгийн энэ хурдац нь зөвхөн Монголд өөрт нь ч хамааралтай юм биш. Монгол бол умард, өмнөд талдаа Орос, Хятад гэсэн хоёр том хөрштэй хувь заяагаараа холбогдсон, бүс нутгийн том тоглолт хийх орон. Тэгэхээр өсөлт ч бай, бууралт ч бай хамтдаа л гэсэн үг. Өнгөрсөн 70 жилийн туршид Монгол нь “төмөр хөшиг”-ний цаана бараг л мөхлийн байдалд байсан. Дарангуйллын дэглэмд байлаа. Одоо бол ардчилсан хөгжлийн замаар зах зээлийн эдийн засагтай болж Хятадын хөгжил дэвшилтэй зам нийлэх болоод байна. Гэхдээ энэ нь тус улсын эрсдэлийг бас хуваалцана гэсэн үг  л дээ.

Монгол бол байгалийн бая­лаг болох зэс, алт, уран, хам­гийн гол нь нүүрсээр баян орон. Гэхдээ энэ баялгаас орох орлогоо ард иргэддээ хуваана гэвэл тун ялихгүй л дээ. Газар нутгаараа манай Кали­форнигоос 3,5 дахин их атлаа хүн ам нь ердөө 2,7 сая байгаа  нь Хятаддаа 30-д ордог Фучжоу хотын хүн амаас ч бага юм. Хятадын жилээс жилд өсөн нэмэгдэж буй  түүхий эдийн хэрэглээний ачаар байгалийнхаа баялгийг Бээжинд худалдах болсноор Монгол ядуу биш орнуудын бүлэглэл рүү орж ирж байна. Казахстаныг хар л даа, Хятадын эрчим хүчний хангамжаар үндэснийхээ эдийн засгийг яаж өөд нь татаж ямар сайхан шилэн нийслэлтэй болов доо. Киргиз, Узбек улсууд ч Хятадын зах зээлийн импортын ачаар л өөрийн эдийн засгаа цогцлоож байгаа. Гэхдээ энэ өсөлтийг өөрийн байгалийн баялгаа баруунд худалдаад 50 жилийн хугацаанд хагас нүүдлийн хэвшил, бичиг үсэггүй байдлаа халж чадаагүй байгаа Персийн булангийн орнуудтай харьцуулах аргагүй юм. Монголын хувьд энэ таатай байдал нь бас тийм ч тогтвортой биш. Яагаад гэхээр Хятадын эдийн засаг санамсаргүйгээр унадаг юм гэхэд Монголын эдийн засаг дагаад унах магадлалтай. Ийм явдал тохиолддоггүй юм аа гэхэд  20 жил эсвэл, 50 жилийн дараа монголын нүүрсний уурхайнууд мэдээж нөөцөө барвал яах вэ.

Одоо монголчуудын олонхи нь хуучин нүүдлийн соёл иргэншлээсээ татгалзаж хөгжил дэвшил бараадан нийслэл рүүгээ тэмүүлж байна. Ганцхан тэдний амьдрал бүхэлдээ уул уурхайн баялгаасаа хараат байгаа юм. Хэрэв золоор амьдрал нь дээшлээд ирвэл эргээд хэзээ ч нүүдэлчин амьдралдаа орохгүй нь мэдээж.
Гэхдээ өнөөдөр эдийн засаг нь ийм өндөр байгаа болохоор энэ улсад инфляцын гэнэтийн уналт гарах зовлон ойрын үед тохиохыг үгүйсгэхгүй.

Ийм байдлаар өнөөгийн Монгол Ойрхи дорнодын нефьт экспортлогч орнуудыг баяжуулсан Хятадын загварыг ашиглах юм бол энэ улс олсон мөнгөө эдийн засгийнхаа аль салбарт яаж зарцуулах вэ гэдэг асуудлаас гадна худалдан авагчгүй болох, байгалийн нөөцөө барах  цагт эдийн засаг нь юун дээр тогтох вэ гэсэн том асуудал тулгарна даа. Шинэ монголчууд шинэ амжилтынхаа үр шимийг хүртэж байхад муу юм гэж юу байхав, гэхдээ олсон мөнгөө эрдэнийн чулуун шигтгээтэй эмээл хийхэд зарцуулаад байвал энэ зууны эхний алтан үе нь нэг их удаан үргэлжлэхгүй л болов уу.
Бэлтгэсэн Х.ӨЛЗИЙБАЯР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан