Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим аймаг сумд, наадмаа хойшлуулахаас аргагүй боллоо

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт долдугаар сарын 7-нд болохтой  холбогдуулан энэ өдөр  бүх аймаг, сумдад наадам зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газар гаргажээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газраас гаргасан нийслэл болон аймгуудын  2017 онд зохион байгуулахаар төлөвлөж буй наадам, арга хэмжээний хуваарьт Завхан, Орхон, Ховд аймгийн зарим сумдын наадам энэ үеэр таараад байсан юм. Мөн Өмнөговь аймаг аймгийн наадмаа 6,7-ны өдрүүдэд хийхээр төлөвлөсөн бол Сэлэнгэ, Дорноговь, Булгани аймгийн сумд  долдугаар сарын эхний өдрүүдэд наадам хийхээр төлөвлөж байжээ.

Хэрэв энэ шийдвэрийг  наадам, бусад арга хэмжээ  зохион байгуулсан тохиолдолд иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулах юм байна.

0 Сэтгэгдэл
За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
Хамгийн их уншсан