“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Орон нутагт оюутан элсүүлэх хугацааг өөрчиллөө
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан аймаг, орон нутагт их, дээд сургууль, коллежийн элсэлтийн бүртгэл, ур чадварын шалгалт, хуваарь сонголтын үйл ажиллагааг ирэх сарын 1-4-ний хооронд шуурхай зохион байгуулах чиглэлийг БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар Монголын их, дээд сургуулиудын консорциум, хувийн их, дээд сургуулиудын холбоонд хүргүүлжээ.
Уг нь, оюутан элслүүлэх үйл ажиллагааг ирэх сарын 2-ноос эхлүүлж, ирэх сарын 7-ны өдөр нэмэлт хуваарь сонголтоор өндөрлөх байсан юм. Ямартай ч дээрх чиглэлд ирэх сарын 5-наас 7-ны өдрийг дуустал элсэлт, хуваарь сонголтын ямар нэгэн үйл ажиллагааг явуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах, хөдөө орон нутгаас аймгийн төвд ирж хуваарь сонголт хийх хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс баталгаатай, бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр зорчих сэрэмжлүүлгийг эцэг, эх, асран хамгаалагч нарт хүргэхийг үүрэгджээ.

0 Сэтгэгдэл
Ариунаа
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
2017.06.30