Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн хуваарийг өөрчилжээ

Монголын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн хуваарийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь удаагийн санал хураалтаас болоод  дахин өөрчилжээ.

Ингэхдээ “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн есдүгээр тойргийн таван тоглолтыг ирэх сарын 9-ний ням гарагт явуулахаар болсон байна. Одоогоор нэгдүгээр лигийн зургаа дугаар тойргийн тоглолтууд үргэлжилж буй бөгөөд өчигдөр “Хаан хүнс”, “Улаанбаатарын мазаалайнууд”-ыг Б.Анар, Э.Пүрэвдорж, Б.Баярзориг нарын гоол буулган авч хүснэгтийн хоёр дугаар байрт дэвшсэн аж.

“Улаанбаатарын мазаалайнууд” оноо алдсан нь хүснэгтийг тэргүүлэг “Арвис” болон араас нь нэхэж буй багуудад ашигтай зүйл болсон байна. Тэдний бүдрэлтийг ашиглах боломжтой “Вестерн” өнөөдөр 19:00 цагаас “ХАД” клубтэй тоглох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан