Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин, Трамп хоёр Гамбургт уулзана гэж Цагаан ордон баталлаа


Германы Гамбургт болох Их-20-ын уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр анх удаагаа уулзана гэж Цагаан ордон зарласан байна. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастер ингэж мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулжээ.

ИХ-20-ын дээд хэмжээний уулзалт Гамбургт ирэх долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно. Энэ үеэр Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй бас уулзах юм байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков зургадугаар сарын 29-нд “ямар нэг уулзалт одоогоор товлоогүй байна” гэж мэдэгдэж байсан юм. “Ямар ч уулзалтад бэлтгээгүй, ямар нэг ахиц гараагүй байна. Би урдынхаараа л хэвлэлийн мэдээнд тайлбар өгөөг сууж байна” гэж Песков мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
KOMUNIZMIIN TALAAR HURALDAH UU
Хамгийн их уншсан