Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал 100 мянган төгрөгөөр торгоно

Маргаашаас Зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлнэ.  Хуульд “хууль захиргааны хэм хэмжээнийг актыг зөрчсөн ба Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл эс үйлдэхүйг зөрчил гэнэ” хэмээн заажээ.
Хэрвээ та доорхи зөрчлийг гаргавал 10 мянгаас 2 сая хүртэл төгрөгөөр торгуулахаар хуульд заасан байна.



/Нэг нэгж гэдэг нь мянган төгрөгтэй тэнцүү/


-Олон нийтийн газар, авто зам, орон сууцны  орчны газар, гудамж талбайд бие зассан эсхүл нус цэр тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй /10.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаас бусад  оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгж /100.000/, хуулийн этгээдийг  нэг мянган /1.000.000/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг тавин нэгж /50.000/, хуулийн этгээдийг таван зуун нэгж / 500.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол  хүнийг тавин нэгж /50.000/ хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй /500.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хүүхдийг дархлаажуулалт эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол  хүнийг тавин нэгжтэй /50.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх /200.000/ хэмжээний төгрөгөөр торгоно.

-Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр цагт цэрэг татлагын байр товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй /150.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгж /2000.000/, хуулийн этгээлийг хорин мянган нэгжтэй /20.000.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгж /2000.000/ , хуулийн этгээдийг хорин мянган /20.000.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил үүргэ гүйцэтгүүлсэн бол хуулийн этгээлийн нэг мянган таван зуун / 1500.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Усны тоолуурын битүүмжлэл байрлал холболтыг дураараа өөрчилсөн учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 30 нэгж /30,000/ хуулийн этгээдийн 300 нэгжтэй /300.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн эсхүл мөнгө өгөх, ном авах, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан эсхүл хуульд заагаагүй төлбөр хураамж авсан бол хүнийг хорин нэгж /20,000/, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй /200.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Сургууль сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харилцаж, сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан багшийг 10 нэгж /10,000/, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй  /100.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг тавин нэгжтэй /50.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Гэмт хэрэг, түргэн тусламж гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50 нэгжтэй /50.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжинд дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг  гурван зуун нэгж /300.000/, хуулийн этгээдийг гурван мянган /3000.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

-Улсын бүртгэлийн дугааргүй эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцосн бол хүнийг хорин таван нэгж /25000/,  хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй /250.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан