БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Тулгуур багана унаснаас 70198 хэрэглэгч цахилгаангүй болжээ
Булган аймгийн нутгаар уржигдар 22:00 цагийн орчимд хүчтэй салхи салхилж, ширүүн мөндөр орсны улмаас Орхон сумын Мааньт багийн “Залуугийн хөндий” гэдэг газар Булган-Эрдэнэтийн чиглэлийн 110 КВТ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур багана үүнээс 3 төмөр анкер, 10 бетон унаж 6 аймгийн 159 сум, 7849 аж ахуйн нэгж, 62349 айл өрх, нийтдээ 70198 хэрэглэгчийн цахилгаан тасраад байна.
Ямартай ч Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн 5 бригадын 100 гаруй хүн, 29 машин механизмтайгаар тулгуур багана унасан талбайг цэвэрлэх, баганы нүхийг ухах, нөөцөд байсан багануудыг зөөвөрлөх зэрэг ажлыг хийж байгаа аж. Энэхүү хүчтэй салхинаас үүдэн Орхон, Булган аймгийн Орхон сумын 22 айлын гэр нурж, 15 айлын гэр эргэн ашиглах боломжгүй болсон бөгөөд дээрх 2 аймгийн 20 гаруй өрхийн 1320 гаруй мал хорогджээ. Одоогоор учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна.
Мөн энэ өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаар 19:45 цагийн орчим хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орсны улмаас Хутаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн Спорт залны төмөр дээвэр хууларсан байна. Түүнчлэн айлуудын гэр нурснаас гадна Юнител, Скайтел зэрэг үүрэн холбооны операторын дахин дамжуулах антенн хугарч унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

0 Сэтгэгдэл