Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орхон аймагт хүчтэй аадрын улмаас 1331 мал хорогджээ


Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж 6 сарын 28-нд орсон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлын хэмжээ,  авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурганы улмаас 36 байшингийн дээвэр хууларч, 8 айлын байшин, 5 машины  цонх хагарч,  44 айлын гэр, 82 хашаа нуржээ. Мөн  хоёр  га талбайд тарьсан 418 мод, цэцэг,  бут гэмтэж, 4 хүлэмж нурж  1331 толгой мал хорогдсон байна. Орхон аймгийн иргэдэд учирсан хохирлыг одоогоор нийт 228.910.000 төгрөг хэмээн тогтоогоод байна.  
Харин улс, орон нутгийн өмчид Ар мэргэний чиглэлийн айл өрхүүдийн эрчим хүч хангах шугам сүлжээний 110 кв-ын 20 ширхэг тулгуур багана, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн эрчим хүчийг хангах шугам сүлжээний 10 ширхэг тулгуур багана, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор зэрэг 6 аймгийн 125 сумын эрчим хүчийг хангах шугам сүлжээний 13 тулгуур багана тус тус эвдэрч нуран ашиглах боломжгүй болжээ.  Нийт 334 ажилтан албан хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдлын голомтод холбогдох арга хэмжээг авч 75 хашаа, 11 гэрийг сэргээн барьж,  6 өрхийн байшингийн дээврийг засаад байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан