Москвад аадар, хар шуурга болж хүний амь эрсдэв
2017 оны 7 сарын 1

Цаг агаарын аюулт үзэгдэл хүтэй аадар, мөндөр, хар салхи оросын нийслэл Москва хотыг өчигдөр дайрч ургаа моддыг булга татан, том том мөндөр орж, гудамж талбай усанд автан аянганд гурван ч хүн цохиулж нас барсан байна.

“Шинэ Москва” дүүрэгт ачааны машин дээээс бетонон хийц хийсч унасан явдал ч гарчээ.  Гудамжинд тавьсан олон машин ургаа мод унахад даруулж эвдэрч гэмтсэн байна.

Салхинд унасан мод төмөр зам хааснаас  Москвагийн төвийн төмөр замын тойрогт хөдөлгөөн саатлаа гэж Москвагийн төмөр замын төлөөлөгч Владимир Мягков мэдэгдсэн байна.

Цаг агаарын таагүй байдлаас болж цахилгааны  станц, шугамд гэмтэл гаран 4000 гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Москва хотын нисэх буудлууд 450 орчим нислэгээ цуцлахад хүрсэн байна.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.