Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт түр зуурын бороотой, 27-32 хэм дулаан

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлэрхэг, түр зуур дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан