Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Даваа гарагт Үс үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долоодугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 10. Сумъяа гараг. Салхины эх одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ .

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан