Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дахин санал хураалтын саналын хуудсыг өнөөдөр хүргэж дуусна


Энэ долоо хоногийн баасан гарагт орон даяар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад хэрэглэх саналын  хуудсыг  Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр гэхэд бүх аймгуудад хүргүүлж дуусна.

Үүний өмнө алслагдмал аймгууд болон гадаад орнуудад байгуулагдсан сонгуулийн хэсгүүдийн саналын хуудсыг хүргүүлжээ.
Саналын хуудсыг тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж байгаа юм байна.

Сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгдсэнээс  904 мянга 336 сонгогч нь нийслэлд байгаа бол хөдөө орон нутагт 1 сая 73 мянга 962 сонгогч байна. Улсын хэмжээнд санал авах 1983 хэсгийн байр ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан