Хятадын өмнөд нутагт үер болж 15 хүн амь алдаад байна
2017 оны 7 сарын 3

Хятадын өмнөд нутагт их бороо орж үер болсны улмаас 15 хүн амь алдаад байна гэж Reuters агентлаг мэдээллээ. Гуанси мужид долоон хүн амь алдсаны зэрэгцээ гурван хүн сураггүй алга болжээ. Эндхийн 3000 орчрим хүн орон гэрээ орхин аюулгүй газарт нүүдэллэхэд хүрсэн байна. Хөрш зэргэлдээ Хунань мужаас бүр 300 мянга орчим хүнийг нүүлгэн шижлүүлжээ.

Хятадын эрх баригчдын мэдээлж байгаагаар үргэлжилсэн   ширүүн борооноы улмаас өмнөд нутгийн 60 гаруй голын усны түвшин үерийн түвшнээс дээшилж  аюулын түвшинд очоод байгаа гэнэ. Цаг уурчид бас ойрын өдрүүдэд орох хур тундас улам нэмэгдэнэ гэж байна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.