Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гантулгад хүчиндүүлчихээд одоо харин өөрөө хэрэгтэн болчих гээд байна

- Энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн I дүгээр хэлтэст хэрэг үүсгэсэн ч удалгүй байцаагч нь солигдож, хэргийг хэрэгсэхгүй болгон  бүрэнээ хаажээ-

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл зүгээр нэг гүтгэлэг бус гэрчтэй, нотлох баримттай хэрэг болохыг “Хувь хүний хөгжлийн институт”-ын захирал, хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлж байна. Өнгөрөгч зургадугаар сарын 12-нд болсон гэх эл хэргийн хохиоргчоор 25 настай С гэгч татагдаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн I дүгээр хэлтэст хэрэг үүсгэсэн ч удалгүй байцаагч нь солигдож, хэргийг хэрэгсэхгүй хэмээн бүрнээ хаасан ажээ. Энэ талаар хуульч М.Ичинноров хийгээд хохирогч С-ийн эгч хэвлэлийн хурал хийлээ.

 Хуульч М.Ичинноровын хувьд өнөө өглөө хэвлэлийн хурал зарласнаа мэдэгдэж, Мэдээлэл, технологийн паркад байрлах оффистоо 15:00 цагт хэмээн цаг товлосон ч биднийг ирэх үеэр тус паркийн удирдлагууд “Хувь хүний хөгжлийн институт”-ын ажилтан, албан хаагчдыг түрээсийн гэрээг нь цуцлах нэрийдлээр хөөн гаргасан байв. Тиймээс хурал Мэдээлэл, технологийн паркийн гадаа талбайд болж өнгөрсөн юм. Энэ үеэр хохирогч С-ийн эгчтэй ярилцлаа.

-Ийм хэрэг гарах нөхцөл байдал хэрхэн бүрдсэн талаар яриагаа эхэлье. Дүүг тань 25 настай, оюутан охин гэхээс өөр мэдээлэлгүй өдий хүрлээ?

-Миний бие зургадугаар сарын 12-ны шөнө өвчтэй хүүхдээ сахиж “Гурван гал” эмнэлэгт хоносон юм. Өдий хүртэл иргэний нисэхэд ажилладаг Ц гэгч найз маань амьдрах газаргүйн улмаас манайд байрлаж байсан юм. Тэр шөнө манай найз Ц болон дүү охин хоёр маань гэрт үлдсэн. Хэрэг гардаг шөнө эмнэлэгт хоночихоод байж байтал өглөө 10:00 цагийн үед утас дуугарсан. Аваад ярьтал дүү маань “Эгчээ, урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би шууд л найз Ц рүүгээ залгаад “Чамтай урьд шөнө манайд хэн хоносон юм” гээд шалж эхэлсэн. Найз маань ч “Гантулга хоносон” гэсэн. “Ямар Гантулга” гэхэд “гишүүн Гантулга” гэж хариулсан. Дүүг маань хүчирхийлчихээд зугтчихаж гээд болсон явдлыг хэлтэл “Би хэлсэн шүү дээ, сануулаад байсан юм Гантулгад. “Эртхэн босоод яв аа, хүүхэд айлгачихав” гэж хэлсэн. Би өөрөө өглөө шуурхайтай байсан болохоор 06.30 цагт гараад явсан. Гантулга босолгүй унтаад үлдсэн” гэсэн. Үүний дараа би Гантулга руу нь ч залгасан. Надтай “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад “Тийм юм болоогүй ээ. Болсон үгүйг хууль, шүүхийнхэн нь шийдчих байх” гээд хэнэг ч үгүй яваад өгсөн.

Улмаар дүү бид хоёр Баянзүрх дүүргийн I хэлтэст очиж Түвшинжаргал гэх хүнд өргөдөл гаргаж өгсөн. Тэр хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Ор хөнжлийн цагаан хэрэглэл, Гантулгын өмсөж явсан дотуур хувцасыг олсон. Маргааш нь Түвшинжаргал руугаа ярьтал байцаагч нь солигдсон, хэрэг хаагдсан гэх хариу өгсөн. Угтаа хууль журмаараа Түвшинжаргал гэдэг хүн хариуцаж байсан хэргийг яагаад Батдэлгэрт шилжүүлсэн, хэрэг хаагдах болсон шалтгаан нь юу байв гээд олон асуулт урган гарч байгаа юм. Өнөөдөр энэ талаар тодруулж асуутал “Баянзүрх дүүргийн I хэлтсээс өгсөн баримт материалыг үндэслэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх хариу өгсөн.

-Одоо дүү тань ямархуу байна. Сэтгэл санааны дарамтад орсон байх?


-Дүүгийн маань үнэхээр хүнд байна. Дөнгөж амьдралд хөл тавих гэж яваа охин хүүхэд шүү дээ. Шоконд орчихсон, одоо гарч чадахгүй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Сул ор байгаагүй учир эмч нь хурцын тасаг руу хэвтүүлэх үү гэсэн. Хүнд шоктой, асар их дарамттай байхад нь шууд хурцын тасаг руу хэвтүүлчихвэл тэнд байгаа хүмүүсийг хараад улам дордох вий гэсэндээ хэвтүүлээгүй. Ерөнхийдөө хэрэг ийм байдалд хүрчихээд байна. Одоо надад нэг л айдас байна. Шүүх, цагдаа, хууль хүчнийхэн нь ийм болчихсон байхад эргээд хүний нэр төрд халдсан гэх хэрэг үүсгэх вий, бухах вий гэхээс эмээж байна. Яагаад гэвэл Гантулга гишүүн “Гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ” гэсэн юм ярьж байна лээ. Хүчин хийсэн болохыг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Дардаг юм байна, нууж хаадаг юм байна. Хүчиндүүлж нэг хохирчихоод дахиад хүний нэр төрд халдсан гэх хэргээр хохирогч болох нөхцөл байдал үүсчихээд, үүсгэчихээд байна. Үнэнийг хэлэхэд цагдаа, шүүх нь ийм байдалтай байхад хэнд хандаж, хэнээр өмгөөлүүлж хамгаалуулахаа мэдэхгүй өдий хүрлээ. Хэнд ч итгэх аргагүй. Дээрээс нь яг сонгуулийн цаг хугацаа таарчихсан. Арга ядаад “гүүгл”-ээс хүний эрхийн талаар ажилладаг хүмүүсийг хайж судалсан. Улмаар олон улсын хүний эрхийн хуульч Ичинноров эгчтэй уулзсан юм. Мөн хүний эрхийн байгууллагуудад хандсан. Миний хөл хүрэх газар ердөө л энэ. Арга ядахдаа иргэндээ үйлчилдэггүй шүүх, цагдаагаас эмээж энэ хүнд хандахав. Наанадаж л хэвлэлийн бага хурал хийе гээд Ичинноров эгчийн оффис дээр ирэхэд цагдаагаас оффис руу нь оруулахгүй гээд дотор байсан хүмүүсийг тараачихсан байх жишээтэй.

-Найз Ц чинь амьд гэрч шүү дээ. Хэрэг гарснаас хойш уулзав уу, ямар нэг байдлаар цагдаад мэдүүлэг өгөв үү?

-Яг хэрэг гарснаас хойш бид хоёрын хооронд үл ойлголцох юм олон гарсан. Гэхдээ би найзыгаа яг цаг нь тулаад ирэхээр үнэнийг хэлэх байх гэж хүлээсэн, горьдсон. Харамсалтай нь өдийг хүртэл надаас зугтаагаад явж байна. Би ч хувцас хунараа аваад яв гэсэн. Учир нь, дүү маань тэр хүнийг хараад, нэг гэрт багтаад байж чадахгүй. Сэтгэлзүйн хувьд маш их дарамтад орсон. Ийм нөхцөл байдалд байгаа хүүхэд цаашаа яах ийхийг хэн ч хэлж мэдэхгүй.

-Танай найз Ц гишүүн Гантулгатай ямар харилцаатай юм бэ?


-Ойр дотно харилцаатай, гэхдээ хэзээнээс гэдгийг сайн мэдэхгүй.

-Дүү тань хэрэг гарах үед юу болсон талаар танд ярьсан байх?

-Арав орчим минут эсэргүүцээд үнэхээр дийлээгүй юм билээ. Хоёр гарыг нь зөрүүлж гөжөөд, нэр гараараа дарчихсан гэсэн. Нас биед хүрсэн эр хүн цээжийг нь бүхэлд нь дарчихтай зэрэг яаж ч эсэргүүцээд нэмэргүй биз дээ. Дүү маань надад хэлэхдээ хэрэг гарахын өмнөхөн алим арилгаад буйдан дээр сууж байсан гэсэн. Тухайн үед алим хальсалж байсан хутга нь санаанд орсон ч зориг хүрээгүй гэсэн.

0 Сэтгэгдэл
Uuruu arai denduu huniig doromjilj bnuu ugui yu bodood uzeerei. .oron gergui naiziigaa gertee amidruulah ni haa gazriin hunii erhem chanar sh te.ta bol naiz nuhduu haalgaaraa shagailgadaggui yu te.
chi anduursan bn ene chinii ohin shuu dee
chi huchingiin hereg hiigchiin hamsatan baih iimerhuu es surtahuungui huchindegch bidend hereggui harin shudarga huulich bol heregtei shuu
erguu malaa gantulga gegch etgeed neg udur chinii ehneriig huchindeh baih esvel ohinii chinch yam uu tegvel chinii yu gej dongodohiig harah yamsan
гантулга маняк та нарын дүү хүүхдийг хүчиндсэн бол улс төр гээд байж байх нь л дээ
Засаглалын эрх мэдэл бохир улс төрчдийн авилга, хээл хаууль хулгай дээрмээр нэг намын гарт орж дээ
Бүх нөхцөл байдал гантулга хүчиндэгчийн эсрэг байх юм Гэтэл хэрэг хэрэгсэхгүй гэж байдаг Энэ цагдаа хүчний байгууллага улс төрөөс хараат болжээ дээ
Ene komment bichsen HULGAICHUUDIIN EMEGTEI DUUG HUCHINDSEN BOL TA NAR YAH BAISAN BE?.Ugee olj hutsaarai.UCHUNNOROV TA NAR SHIG HULGAICHUUDIIN HAJUUD JINHENE HUNII ERHIIN TULUU YARIJ YAVDAG EMEGTEI.TA NARIIN EMEGTEI DUU NARII CHIN HUCHUNDVEL TAARAH HULGAICHUUD BNA.
улс төрийн ***** нам намын өвөр дамжсан ичинноров гэгч авгай хүчиндуулэгч 2 хүн гүтгэвэл хуультай шүү. гадны эрсийн өвөр дамжсан ичиноров оюунгэрэл гэх мэт хачин сонин аюгай нар байх юм. Х.Баттулгын хулгай луйвар тэгээд шударга зүйл мөн үү
erguu malaa gantulga gegch etgeed neg udur chinii ehneriig huchindeh baih esvel ohinii chinch yam uu tegvel chinii yu gej dongodohiig harah yamsan
Эрхэм бүсгүй та хүний эрхийн хууль ч гэлүү дээМонголд ийм хүний эрхийн хууль гэж холион бантан зуурагч Монгол хэрэггүй ээ.Ийм ичгуургүй гадны гар хөл Монголд дутаагүй шүү.Дутаж байгаа газар энэ дэлхий дээр байдаг биз. Тэр газартаа очдоо Ичгүүргүй авгай минь
chi huchingiin hereg hiigchiin hamsatan baih iimerhuu es surtahuungui huchindegch bidend hereggui harin shudarga huulich bol heregtei shuu
Баттулгын л охин байна.Хөөрхий дөө аавдаа тусалж яваа юм байлгүй дээ
chi anduursan bn ene chinii ohin shuu dee
Баттулага анх нэрээ дэвшүүлээд үнэмлэхээ гардаж авахдаа охин нь гээд нэг эмэгтэй дагаж ирсан .Та тэр хүүхний нүдийг санаж байна уу.Санахгүй байгаа бол эргээд нэг бодоод олохыг олддоо. Тэр л өдөр харсан алаг хөөрхөн нүд л харагдаад байна даа
Худалч худалчыгаа үнэнч ээ гэж батлах гэж байгаа шоу бололтой. Таварцаглж унахгүй тулд зөвхөн нүдээ ил гаргаж нүүрээ нуусан эгч гуай танай гэрт хэн дуртай нь хоногж байдаг дэн буудал юм уу Орон гэргүй л гэвэл гэртээ оруулдаг яасан энэрэнгүй эгч гуай вэ Яахаараа танихгүй хүн гэртээ хонуулж онжүүлдэг юмбол.Эмсийн ннуц хүрээлэн ажиллуулдаг эгч арай биш биздээ. Тэр бүр их хурлын шишүүн очиж хонож байхдаа ч яахав дээ
Uuruu arai denduu huniig doromjilj bnuu ugui yu bodood uzeerei. .oron gergui naiziigaa gertee amidruulah ni haa gazriin hunii erhem chanar sh te.ta bol naiz nuhduu haalgaaraa shagailgadaggui yu te.
Хамгийн их уншсан