Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь талын нутгаар бүгчим халуун үргэлжилнэ

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр бага зэрэг сэрүүсч  24-26 градус дулаан байна.Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун болон төвийн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говь, талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай усархаг бороо орж, говь талын нутгаар бүгчим халуун байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан