Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмаар 504 харваач цэц мэргэнээ сорих нь


Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын үндэсний сурын сурын харваанд нийт 504 харваач цэц мэргэнээ сорьж наадамчин олноо баясгахаар бүртгүүлжээ.

Эдний дунд Монгол Улсын дархан мэргэн 4, Даяар дуурсах мэргэн 2, Даян мэргэн 4, Улсын мэргэн 17, Хүндэт мэргэн 6, Гарамгай харваач 7, Гоц харваач 15, спортын мастер аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, 1-р зэргийн харваач 28, 2-р зэргийн харваач 5, 3-р зэргийн харваач 2, залуу харваач 206 байна.

Харин урианхай сурын харваанд 172 харваач оролцож байгаагаас урианхай сурын мэргэн 12, хүндэт мэргэн 4, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95 оролцож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан