Гамбургт даяарчлалыг эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдөв
2017 оны 7 сарын 7

“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаа германы Гамбург хотод даяарчлалыг эсэргүүцэгчид жагссаныг тараахаар цагдаагийнхан  тараах ажиллагааны үеэр мөргөлдөөн гарчээ. Жагсагчид лонх шил чулуу шидэцгээж цагдаагийнхан аргагүйдэн усаар шүршигч хэрэглэхэд хүрсэн байна.
Тус хотод энэ 7-8-ны өдрүүдэд болж байгаа “Их -20”-ийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг сахиулахаар цагдаагийн 20 мянга орчим ажилтан, нисдэг тэрэг, нэг онгоц, албаны морь нохойтой эргүүл хийж байгаа юм.

Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьерийн хэлж байгаагаар бол 8000 хүн оролцсон эсэргүүцлийн энэ жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хүсщмүүсийн эсрэг хүч хэрэглэхэд хүрсэн гэжээ.
Энэ уулзалтын үеэр Гамбург хотод даяарчлалыг эсэргүүцэг 120 орчим мянган хүн цуглараад байгаа юм байна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.