Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн санал хураалтын ирц улсын хэмжээнд 18,83 хувьтай байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалтын улсын дундаж ирц 12:00  цагийн байдлаар 18,83 хувьтай үргэлжилж байна.

Аймаг тус бүрээр нь сонирхуулбал, Архангай-16.2, Баян-Өлгий- 9.5, Баянхонгор- 20.7, Булган- 15.6, Говь-Алтай- 18.4, Говьсүмбэр-23.7, Дорноговь-21.5, Дорнод- 16.2, Дундговь- 16.3, Завхан- 19.8, Өвөрхангай- 18.1, Өмнөговь-18.2, Сүхбаатар-19.3, Сэлэнгэ- 17.8, Төв- 18.4, Увс- 17.4, Ховд- 15.2, Хөвсгөл- 14.9, Хэнтий- 17.2, Дархан-Уул- 19.6, Орхон- 16.3 гээд нийтдээ аймгуудын сонгогчдын ирц 17,33 хувьтай үргэлжилж байгаа аж.

Харин нийслэлийн дүүргүүдээс Хан-Уул 20,6 хувьтай байгаа бол  Баянзүрх-22,4, Сүхбаатар-19,3, Чингэлтэй-18,1, Баянгол- 21,3, Сонгинохайрхан-19,8, Багануур- 19,2, Багахангай- 27, Налайх-22,4 хувийн ирцтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан