Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: ”Цагаан сонголт” хийхийг уриалж байгаа нөхдүүдийн бодсон хэмжээнд хүрэхгүй байх

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Нийслэлийн Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
Тэрээр санал өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултанд ийн хариулав.


-Энэ удаагийн санал хураалт хүчин төгөлдөр байх магадлал байгаа боловуу, та юу гэж бодож байна?
-Өглөө ирц бага байсан ч өдөр тийшээгээ ирц хэвийн болж байна. Тиймээс саналын ирц бол хүрэх нь ойлгомжтой. Харин санал авах явцад зарим нэг зөрчил гарч байна. Жишээ нь саналын хуудсыг давхар өгөх. Тусгай гартай кист тэмдэглэгээтэй хүмүүст саналын хуудсыг давхар өгөх гэсэн оролдлогууд гарч байна. Мөн Төв аймгийн бүх суманд санал хуралтын машин ажиллахгүй байна. Сая авсан мэдээгээр өөр аймгийн БАР код уншуулснаас ийм байдал гарлаа гэж байна.

-Сонгогчид "цагаан сонголт" хийх магадлал байна гэж байна л даа?
-Ерөнхийдөө "цагаан сонголт" хийхийг уриалж байгаа нөхдүүдийн бодсон хэмжээнд хүрэхгүй байх. Ер нь бол Монгол хүний сэтгэхүйд "цагаан сонголт"

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан