Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийхийг шаардав


МАН-аас Төв аймаг дахь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал авах хэсгийн хороодод 100 хувь хяналтын тооллого хийхийг СЕХ-ноос шаарджээ.

Энэ талаар МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр, “Санал хураалт эхэлсэн үеэс буюу 07.00 цагаас Төв аймгийн хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжүүд ажиллагаагүй болсон байна. Тиймээс саналыг хайрцагаар авч байгаа юм. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос МАН болон АН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, төхөөрөмжүүдийг нэн дариу засварлахаар ажиллаж байгаагаа танилцуулсан.

Төв аймаг бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын уугуул нутаг тул олонхийн санал авах боломжтой. Тиймээс манай нам санал тоолох төхөөрөмжийг санаатайгаар ажиллуулахгүй байж болзошгүй хэмээн үзэж СЕХ-нд хоёр зүйл бүхий шаардлага хүргүүлж байгаа юм. Нэгдүгээрт, санал тоолох төхөөрөмж ажиллагаагүй болсон шалтгааныг тогтоож, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх ёстой. Хоёрдугаарт, Төв аймгийн бүх хэсгийн хороодод 100 хувь хяналтын тооллого хийхийг шаардаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан