Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баяр эх орондоо ирнэ

МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг С.Баяр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах гэнэ. Тэрээр сонгуулийн өмнөхөн эмчлүүлэх нэрээр АНУ-ыг зорьсон. Тэнд зүрхний мэс засалд орсон тухай ч мэдээлэл ирж байв.
С.Баяр наадмаар эх орондоо ирэх гэж байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар хойшилсныг эх сурвалж хэлсэн юм.
МАН маргааш Бага хурлаа хийж, энэ удаагийн сонгуульд юунаас болж ялагдсанаа, намын удирдлагууддаа хэрхэн хариуцлага тооцохоо ярилцах юм. С.Баярыг намын Бага хуралдаа оролцохоор эх орондоо ирж байгааг ч хэлэх хүн байна.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан