Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: Өртэй Монголыг өргүй болгохын төлөө ханцуй шамлан орох болно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-ын сонгуулийн штабаас хэвлэлийнхэнд зориулж мэдээлэл хийх үеэр нэр дэвшигч Х.Баттулга сэтгүүлчийн асуултад ингэж мэдэгдлээ.

Тэрээр  "Та ажлаа аваад хамгийн эхэнд ямар асуудлыг барьж авч ажиллах вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад, нэр дэвшигч Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгч эв эеийг сахих ёстой. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлийг буюу өртэй Монголыг өргүй болгоход ханцуй шамлан орох болно" хэмээн хариулжээ.

Үүний дараа нэр дэвшигч Х.Баттулга, "Хоёр дахь шатны санал хураалт дүнгээ гаргаж байна. Нийтдээ 610 мянган сонгогчдын саналыг авч, ялалт АН-ын нэр дэвшигчийн талд гарч байна. Өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн олон зуун сонгогчид, АН-ын гишүүд дэмжигчид, Ардчилсан холбооныхоо партизанууддаа баярлалаа гэж хэлье. Монгол Улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой Ерөнхийлөгч байна гэдгээ удаа дараа амалж ирсэн. Монголчууд яллаа. Монгол яллаа" гэлээ.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Одоогоор саналын дүнгээ ирүүлээгүй 40 орчим хэсэг байна. СЕХ-ноос өгсөн дүн мэдээнээс үзвэл, тус намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг авснаар ялагч болсон нь тодорхой боллоо.

Энэ ялалтыг байгуулахад оруулсан Монголын ард түмний хувь нэмэр, дэмжлэгт АН гүнээ талархаж байна. Манай нэр дэвшигчийг дэмжсэн, сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон нийт ажилтан албан хаагчид, ажиглагч ухуулагчид, жирийн ард түмэндээ талархсанаа илэрхийлье” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Эрүүгийн хэрэгтэн ерөнхийдөгч болсон түүх дэлхийд байдаг болов уу
Баттулга аа төрийн ажил ташуураар явдаггүй юм шүү дээ.Шинжлэх ухааны үндсан дээр хийгдсэн тооцоо судалгаанд тулгууралсан бодлогоор хийддэг юм аа. Ямар хар гарт шиг бууны ам харуулж ажлаа хийхгүй биз .Харин хууль зөрчсон үйлдэлтэй хатуу хандахыг арт түмэн хүсдэг,
battulga bolowsrolgui geed baisan humuust eh ornoo gesen setgel baiwal boldog ym shuu gedgiig batlaad uzuuleed uguurei ajild chini amjilt mongolchuud harj bgaa shuu
Хамгийн их уншсан