Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинжээч: Монголын шинэ Ерөнхийлөгч Хятадын нөлөөг хязгаарлана


Монгол Улс шинээр сонгогдсон  ерөнхийлөгчийнхөө үед Хятадын нөлөөллийг хязгаарлаж  харин ОХУ хөрөнгө оруулах шинэ боломжтой болно гэж ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянин үзэж байна.
Шинжээчийн үзэж байгаагаар бол Монгол Улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Халтмаагийн Баттулга хятадын эсрэг үзлийг дэмждэг нэгэн гэнэ.
“Хятадын эсрэг үзэл бол монголын ард түмний сэтгэл зүрхэнд хэдэн зууны турш хуримтлагдсаар улам бэхэжсээр ирсэн. Энэ утгаараа Баттулга төрийн эрхэнд гарч ирээд хятадын нөлөөлөл, хятадуудын нэвтрэх бодлогыг юуны өмнө ямар нэг хэмжээгээр хязгаарлана” гэж эрдэмтэн хэлжээ.

Лузяниныхаар бол монголын эдийн засаг дахь хятадын нөлөө ялангуяа стратегийн ач холбогдолтой нүүрс, зэс, алт мөнгө, ураны ордуудад илүүтэй юм байна. “Монголын энэ орд газрууд маш үнэ цэнэтэй, стратегийн ач холбогдолтой юм” гэж шинжээч хэлсэн байна.
Дорно дахины орнуудыг хариуцсан мэргэжилтэн бас Баттулга Хятадтай харилцаагаа бүр тасалчихгүй, гагцхүү Хятадаас импортын  маш их хамааралтай байдлыг тэвчихгүй байгаа юм гэжээ.
Лузянин мөн  монгол хятадын харилцаа сулраад ирэхийн цагт Орос-Монголын харилцаа бэхжих шинэ боломж гарч ирэн “хөрөнгө оруулалтын хэд хэдэн цонх” бий болж байгааг тэмдэглэсэн байна хэмээн ren.tv мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Бид 2 хөрштэйгээ хэзээ ч үл ойлголцолын ширээний ард суухгүй байх.Хэн хэнийхээ бүрэн эрхт байдлыг ард түмнээрээ соёлтой хүндэтгэн эртний найрсаг хөршийн холбоог хэвийн үргэлжлүүлэх бөгөөд тус орны дотоод асуудалд оролцохгүй,стандарт хангасан бараа бүтээгдхүүнийг хил гаалиар нэвтрүүлэх тал дээр харилцан ажиллах. зэрэг эерэг харилцааг бид баримтлах ёстой.
hhh
Яасан ч гэнэн болхи дүгнэлт хийдэг юм дээ
хятадаасаа ямарч бсан зайгаа барьчих хэрэгтэй,дараа нь орос ,нэг алхаад баруун шүү дээ,харин барууныхныг орж ирхээр хятадуудаас нэхдэг шигээ авилгаа болих хэрэгтэй,МАНАНууд,олон төсөл үргээсэн шүү шуналын туламнуудаа
Монголд барууны хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Тэд чинь ёс зүй, стандартаа чирээд ирдэг улс. Хятадууд мөнгө чихэх гээд, оросууд дээрэлхэх гээд үзчихнэ. Оросын өмнө бид дорой дуугарч, хятадын өмнө омогтой загнадаг. Аль нь ч хэрэггүй. Техник технологи байхгүй. Юун байгаль орчин болно шүү.
хятадаасаа ямарч бсан зайгаа барьчих хэрэгтэй,дараа нь орос ,нэг алхаад баруун шүү дээ,харин барууныхныг орж ирхээр хятадуудаас нэхдэг шигээ авилгаа болих хэрэгтэй,МАНАНууд,олон төсөл үргээсэн шүү шуналын туламнуудаа
yeaaaah!!!
zov l dugnesen bna
Хамгийн их уншсан