Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв


УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 60.67 хувь нь саналаа өгч, нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 50.61 хувь буюу олонхийн санал авсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаад  Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувь нь дэмжин, батлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоолоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан