Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч нар

Н.БАТ

1990 оны долдугаар сарын 22-нд болсон Монголын анхны чөлөөт ардчилсан бүх нийтийн сонгуулиар  сонгогчид нэг биш олон нам эвслийн нэр дэвшигчдийг Ардын Их Хурал болоод Улсын бага хурлын гишүүнээр сонгосон юм.  Сум хороо бүрээс сонгогдсон АИХ-ын нийт 430 депутат нь 1990 оны есдүгээр сард анхдугаар чуулганаа хийж, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга гэх Монгол төрийн тэргүүнээ Ерөнхийлөгч болгон Үндсэн хуульд өөрчлөн оруулсан байдаг. Ийн БНМАУ нь Ерөнхийлөгч болоод дэд Ерөнхийлөгчтэй болсон юм.
1992 онд шинэ Үндсэн хууль, сонгуулийн шинэ тогтолцоог хэлэлцэн баталж, БНМАУ гэдгийг Монгол Улс болгон хуульчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмний саналаар бүх нийтийн сонгуулиар сонгодог систем бүрдүүлжээ.
Ийнхүү 1993 оноос хойi Монголчууд бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгодог болсноос хойш Ерөнхийлөгчийн 7 дахь сонгуульдаа 2017 онд санал өглөө.

Бид зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхдөө хоёр Ерөнхийлөгчид улиран ажиллах эрх олгож байсан юм. Энэ жилийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг улираан томилох боломжгүй. Өмнөх 4 Ерөнхийлөгч ийнхөө онцлох ажлуудыг эргэн дурсъя.

 “Анхны, анхны” - П.Очирбат

БНМАУ-ын болоод Монгол Улсын анхны Ерөнхийлөгч хэмээн түүхэнд тэрээр зүй ёсоор тэмдэглэгдэн үлдэнэ. Тэрээр МАХН болоод Ардчилсан хүчин эвслийн аль алиных нь Ерөнхийлөгч байсан цор ганц хүн.

Учир нь 1990 оны тавдугаар сард Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн даргаа Ерөнхийлөгч болгон өөрчилснөөр П.Очирбат нь БНМАУ-ын Ерөнхийлөгч болсон юм. Тухайн үед тэрээр МАХН-ын Улстөрийн товчооны гишүүн байв. 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдаж, 1993 онд ард нийтийн  сонгуулиар Ардчилсан хүчин эвслээс нэр дэвшсэн П.Очирбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон юм.  Малчны хүү Очирбат нь ЗХУ-д Уул уурхайн их сургуулийн инженер мэргэжлээр төгсч, Шарын голын уурхайн инженер, Аж үйлдвэрийн яамны мэргэжилтэн гэх зэргээр Монголын уул уурхайн салбарын нэгэн төлөөлөл. Тийм ч учраас Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа “Алт” хөтөлбөр эхлүүлж, Тамсагийн нефтийн цооног өрөмдөхөд цаашид Монгол улс нефть олборлоно боловсруулна хэмээн итгэж, Азийн бар болно хэмээн зоригтой хэлж явсан.  Монгол Улсын түүхэнд анхны гэх олон тодотгол түүнийг дагалддаг. Алт хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн тоо эрчимтэй өсч, 10 жилийн дотор Монголын алт олборлолт 20 дахин нэмэгдсэн гэх тоо баримт ч бий. Эдийн засгийн хамгийн хүнд үед Ерөнхийлөгч байсан, уур уурхайг зоригтой хөдөлгөсөн гэх ч үүнийг дагаад байгалийн нөхөн сэргээлт гэх асуудал хамгийн их орхигдсон.Үүний уршиг нь өнөөдөр асар олон гол, мөрөн, нуур ширгэсэн үзүүлэлттэйгээр бидний амьдралд мэдрэгдэж байгаа юм.

Тэрээр Ерөнхийлөгчийн суудлаас буугаад Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 2005 оноос 2016 оныг хүртэл, ШУТИС-ийн зөвлөх профессор, Энержи Ресурс-ийн зөвлөх гэх зэрэг албан тушаалд ажиллаж байв

Хийгүй, хатуу-Н.Багабанди

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Багабанди сонгогчдын 58 хувийн саналаар өрсөлдөгчөө ялсан байдаг. 1996 оны УИХ-ын сонгуулиар парламентын гишүүдийн олонх нь Ардчилсан намаас нэр дэвшигчид байсанн учраас Ерөнхийлөгч Н.Багабанди нэг талаар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан гэж болно. Ардчилсан хүчнийхэн Засгийн газраа хэд хэдэн удаа татан унагаж, Ерөнхийлөгчид өргөн барьсан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг удаа дараа буцаасан гээд улстөрийн халуун тэмцэл өрнөж байсан он жилүүдэд тэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.  Н.Багабандийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан нь хойд хөршийн төрийн тэргүүний 20 жилийн дараах айлчлал гэж тэмдэглэгдэн үлдсэн юм. Тэрээр дипломат дэг жаягийг маш нарийн баримталдаг учраас Оросын сэтгүүлчдийн асуултанд ч монгол хэлээрээ хариулдаг байсан.  “Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд харь хэлээр ярих ёсгүй тул хүлцэл өчье” хэмээн сэтгүүлчдэд найрсгаар хэлээд орчуулагчаар дамжуулан ярилцсан түүхтэй юм.
Архи пивоны үйлдвэрийн засварчнаар эхэлсэн ажлын гараа нь Төв аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгч, суртал ухуулагчаас МАХН-ын дарга хүртэл үргэлжилж намынхаа бүх шатны байгууллагаар дамжин ,1992 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тэрээр намынхаа хувьд үнэт боловсон хүчин, суртал ухуулагч нь. 

1997, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмнийхээ итгэлийг хүлээж “хийгүй” гэх тодотгол байнга “зүүж” явсан  түүнийг намынхаа лидерүүдэд халгаатай, “Туул Жинпан”-гийн хятдуудтай юу ярив, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ажилладаг уу гэх зэргээр тухайн үеийн шуугиантай асуудлуудаар ч ээрч байсан юм. Хамгийн сүүлд  гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн ТУЗ-ийн гишүүн болж, их хэмжээний цалин авч байгааг иргэний хөдөлгөөнийхөн хатуухан шүүмжилсэн юм.
Гэхдээ ард түмэн өнөөдөр ч түүний бичсэн “Титэм үг”-ийг уншсан хэвээр байна.

Хар, цагаан-Н.Энхбаяр

Ерөнхийлөгчийн суудлаас буугаад хамгийн дуулиан шуугиантай амьдарч байгаа хүн бол Н.Энхбаяр. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН /Хуучнаар МАХН/-аас нэр дэвшиж ялалт байгуулсан ч 2009 оны сонгуульд ялагдсан шалтгаанаа нам нь түүний эсрэг ажилласан хэмээн тайлсан. Намдаа гомдсон Н.Энхбаяр өөрийг дагалдагч цөөн хэдэн улстөрчийг дагуулан МАХН хэмээх хуучин нэртэй  “шинэ” нам байгуулан өдгөө үйл ажиллагаа явуулж байна.

Горькийн их сургуулиас Английн Лийдсийн их сургуулийг утга зохиолын ажилтан, орчуулагч, судлаачаар төгсөөд 1980 онд  Монголын зохиолчдын хорооноос эхэлсэн түүний ажлын гараа улстөрд маш хурдтай өгсөх шатаар дээшилсэн байдаг. 1992 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон удалгүй Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар томилогдож,  Ерөнхий сайд, УИХ-ын даргаас Ерөнхийлөгчийн суудалд тухалсан. Н.Энхбаяр бол Монголын улстөрийн бүхий л шатанд саатан тухалж, дээд өндөрлөгт нь хүрсэн анхны Ерөнхийлөгч.  Мөн шүүхээс шийтгэл авч, шоронгийн хаалгаар орж, улстөрийн өлсгөлөн зарлаж ч үзсэн анхны Ерөнхийлөгч. Өөрөөр хэлбэл түүнд хамгийн зохих үг бол “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэх.

2000 оны УИХ-ын сонгуульд намаа толгойлж оролцон үнэмлэхүй ялалт байгуулсныхаа төлөө Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хаших болсон. Хэдийгээр ардчиллын буянаар газар эзэндээ очсон гэдэг  ч хувьчлах шийдвэр Н.Энхбаярын Засгийн газраас гарсан байдаг. Түүний хувьд онцлох бас нэг ажил бол Их өрийг тэглэсэн явдал. Идсэн уусан завшсан гэх яриа дагалдаж байсан ч ОХУ гэх том хөршийн амнаас түүний гавьяагаар сугарсныг мартаж болохгүй. Мөн Монгол орныг зүүнээс баруун цэгт, хойноос урд хил хүртэл нь автозамаар холбох их ажлыг эхлүүлж, Мянганы зам хэмээн нэрлэсэн байдаг.

Ерөнхийлөгчээо ажилласан он жилүүд нь түүхэнд үлдэх онцгой үйл явдлаар дүүрэн байсан юм. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа гарсан үймээний улмаас таван хүний амь үрэгдэж, олон арван хүний эд зүйлс сүйдсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онц байдал зарласан байдаг.  Нийслэлийнхээ төвд танк оруулж, буутай цэрэг зогсоосон хар өдрүүдийг 2008 оны Бээжингийн олимпийн медальтнууд “сүлсэн”.  Талбай дээр анх удаа сөрөг хүчний тэргүүнүүд бүлэмцүү тэврэлдэж, орилсон тэр л гэрэл зургууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нарын тухай дурсах нэгээхэн баримт болсон билээ.

Гэхдээ Н.Энхбаярын “хаанчлал”-ын он жилүүдэд албан тушаалын наймаа, тахин шүтэн үйл явц газар авсныг өнөөдөр хэнбугай ч хэлдэг. Өмнөх Ерөнхийлөгчөөсөө “ урт шар дээлт” гэх хочийг хүртсэнээр хэвлэлд  ч ингэж бичигдэх болжээ.
Ерөнхийлөгчөөр ажиллах дөрвөн жилийн хугацаанд нь түүний “төрөлх” нам доторх нэр хүнд нь дээд төвшиндөө эрс унасан байдаг.Тиймээс 2011 онд МАХН гэсэн МАН-ын хуучин нэршлийг тэрээр сэргээн авч “өөрийн” гэх намтай болсон билээ. Харамсалтай нь 2012 оны дөрөвдүгээр сард Н.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газраас баривчилсан юм. Шүүхээс түүнд 2,6 жилийн хорих ял оноосон ч тэрээр шударга бусын эсрэг хэмээн өлсгөлөн зарласнаа мэдэгдэж, эцэст нь удаан хугацааны эмчилгээнд орж, шүүхээс оноосон ялыг эмнэлэгт өнгөрүүлсэн. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлэх зарлиг гаргаснаас ялаас мултарсан юм. Өдгөө парламентад суудалтай МАХН-ын дарга тэрээр улстөрөөс уйдах болоогүй байна.

Хэлнэ ч тэмцэнэ ч -Ц.Элбэгдорж

Тэр бол Монголын Ардчиллын амьд түүх. Унаж, босч, тэмцэж, зорьж, зүтгэж явсаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаандаа хамгийн ихээр эрхэмлэсэн зарчим нь идэвхтэй гадаад бодлогын зарчмыг чанд баримтлан Монгол улсыг олон улсад идэвхтэй оролцогч болгох. Найман хүүхэдтэй малчны гэрт өссөн хүү хойд хөршид суралцах болсноор гадаад ертөнцтэй танилцсан бол УИХ-ын танхимаас Харвардыг зорьж, тэндээс диплом өвөртлөн Монголын улстөрд эргэн орж ирсэн. Монгол улсад ардчилсан хувьсгалыг цогцлоох үйлсэд манлайлан оролцож, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Ерөнхий сайдаар 2 удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа сонгогдон ажиллахдаа авлига хээл хахуулийн асуудлыг хамгийн чангаар хэлж, үүний төлөө тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсээр байв. Ард түмэн ч үүнийх нь төлөө түүнд хоёронтоо итгэл хүлээлгэсэн байдаг.

Түүний институцын баримталсан идэвхтэй гадаад бодлогын ачаар зөвхөн сүүлийн 7 жилийн хугацаанд Монгол Улс 38 улстай дипломат харилцаа тогтоожээ. НҮБ-ын индэр дээрээс тэрээр хэдэнтээ англиар үг хэлж, дөнгөж дэлхийд хаалгаа нээсэн Кубад айлчилж, Ираны цөмийн байгууламжтай танилцсан гээд Монголын гадаад харилцааны түүхэнд онцлон тэмдэглэх алхмуудыг хийсэн юм. Мөн Монголын түүх соёлыг өвлүүлэн үлдээх, дэлхийд таниулахад чиглэсэн олон санаачлагыг өрнүүлж, ажил хэрэг болгож чадсан.
Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааны онцлох ёстой нэг зүйл бол Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог эхний 20 орны нэг болсон билээ.

Гэсэн ч түүнийг сайны хажуугаар саар зүйлс ч дагалдсаар байсныг монголчууд өнөөдөр мартаагүй байна. Эрдэнэтийн хувьчлалтай нэр холбогдсон нь түүний найман жилийн Ерөнхийлөгчийн карьерын хар толбо нь байж мэдэх юм.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Battulga hamgiin gaigui ni haragdah um baina
Хамгийн их уншсан