Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв аймгийн Батсүмбэрт хоёр ой хээрийн түймэр гараад байна

/МОНЦАМЭ/. Энэ сарын 9-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан байна. Энд аймгийн ОБГазар хүлээн авч энэ тус газраас 12 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.


Мөн тус сумаас зүүн хойд зүгт 35 километрт байх Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 39 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа ажээ.

Т.Есүхэйтөмөр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан