Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээлээ


Улсын хэмжээнд 21 түймэр гарч нөхцөл байдал хүндрээд байгаа энэ үед Онцгой байдлын ерөнхий газраас албан ёсны хандивын данс нээлээ.
 
Иргэдийн хандивыг Онцгой байдлын ерөнхий газар,  нэмэлт санхүүжилт нэрээр Төрийн сангийн 100900031405 тоот дансаар хүлээн авахаар болсон байна.
 
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн иргэд байгууллагын санал ирсээр байгаа тул уг дансыг нээсэн аж.
 
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ОБЕГ-ын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Offer serious person loans of good morality Hi all, credits-particuliers@hotmail.com Our credit agency provides loans from € 1,000 to € 5,000,000 people Professional associations, businesses, investors Real estate and any person of good moral character in distress and profit proved its ability to repay the debt.   You can contact me by e-mail Contact: credits-particuliers@hotmail.com credits-particuliers@hotmail.com
Хамгийн их уншсан