Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

71 хүн усанд осолдож амиа алджээ



Улсын хэмжээнд он гарсаар иргэд усанд осолдсон тохиолдол 14 аймгийн 38 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 57 удаа гарч, 71 хүн амь насаа алдсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Үүнээс 13 нь хүүхэд, 58 нь насанд хүрэгчид байжээ. Аялал, зугаалгаар яваа иргэд хүүхдийг гол, усны ойр үлдээж, насанд хүрэгчид архидан согтуурдгаас үүдэн хараа хяналтгүй үлдсэн багачууд усанд осолддог байна. Түүнчлэн насанд хүрэгчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсны улмаас осолдох тохиолдол нэмэгдэж байгаа юм.

Тиймээс аялал, зугаалгаар явах үедээ бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, гол усны ойролцоо байхдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан