Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Берлин муж улсын Ерөнхий сайд Михаель Мюллер манай улсад айлчилж байна


Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс  Берлин хотын захирагч Михаель Мюллер, Берлин хотын бодлого төлөвлөлтийн газрын дарга Роберт Древницки, Берлин хотын ёслолын дэд дарга Герд Кронмюлллер болон бусад төлөөлөгчдийг  Чингис  хаан олон улсын нисэх буудал дээр угтан авлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотод маань айлчилж байгаа та бүхэнд баярлалаа. Бидний хувьд Берлин хоттой аль ч талаараа хамтран ажиллахдаа баяртай байна. Манай орноос Берлин хотод очиж суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь танай орны сургалтын чанар маш өндөр учраас бид сонгож, мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг юм. Манай нийслэлийн зүгээс та бүхэнтэй бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн. Та бүхэн Монгол оронд тавтай морил” хэмээлээ.

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер “Биднийг халуун дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байгаадаа миний бие болон манай ажлын хэсгийнхэн маш их баяртай байна. Улаанбаатар хот бол манай хоттой их төстэй, залуужсан, хөгжиж яваа хот. Бид нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох, мөн боловсролын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна. Та бүхэн дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр нийслэл хот, Гандан Тэгчилэн хийдэд хэрэгжүүлж буй төсөлтэй танилцана. Мөн өнөөдөр 14 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гадны зочдыг хүлээн авч уулзах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан