Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас татахаар санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гадаад оронд суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

 Уг албан бичигт  “Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
тун сайхан мэдээ байна даа
Хамгийн их уншсан